Жихүүн өвөл минь баяртай урин дулаан хавар минь сайн байна уу? Цас хайлсан сайхан өдөр байна. Өглөө сэрхэд хүүхдүүд шаагиад л шувууд жиргээд л, үерхээд хагас жил болж байгаа түүнтэйгээ хамт гадуур салхилан алхах үнэхээр сайхан байв. Хавар хайрын улирал гэж ямар хүн нь онож хэлдэг байнаа. Энд тэндгүй хөтлөлцөөд инээд алдан явж байгаа хосууд.
За тэр ч яахав. Амьдарлын минь сайхан сайхан мөчүүд хавартай хамт хүрээд ирлээ. Нүүр дүүрэн инээмсэглэлээр тосоод авж байгаамдаа. Дунд ангиа төгсөнө хонхны баяр болно бас хамгийн чухал өдөр нь 16 насны минь төрсөн өдөр, тэсэн ядан хүлээж байна. Ердөө 10-хан өдрийн зөрөөтэй. Хүлээх тусам өдөр хоног улам л удаан өнгөрөөд байх юм. Цас хайлж, нялх ногоо дэлгэрч, шувууд жиргэсээр, шалгалтандаа бэлдэж гүйсээр, цаг хугацаа явсаар нэг л мэдхэд төгсөх болчиж. Өдөр шөнөгүй бэлдсэний хэрэг шалгалтаа л сайн өгчих хэрэгтэй. Шалгалт авхад ганцхан хоног үлдлээ, тэгээд 3 хоногийн дараа хонхны баяр. Яаж сайхан хувцаслах талаар бараг 2 сар бодлоо. Хаврын урт өдрүүдийн турш бэлдсэний минь хэрэг гарж шалгалтаа ч сайн өгчилөө.

Хонхны баяр хагас цагын дараа эхлэх гэж байдаг сэтгэл минь их хөдөлж байх чинь. Ангийн хүүхдүүд маань ямар сайхан болоо вэ. Ахлах ангид ангийн ихэнх хүүхдүүд ангиа солих учраас бид байн байн л зургаа даруулж хөгжилтэй дурсамжаа ярилцсаар өдрийн хагас өнгөрөв. Бас нэг гунигтай зүйл. Гарыг маань хөтлөн алхдаг тэр минь миний төрсөн өдрийн маргааш нь хятадруу сурхаар явна. Хэдийгээр бид 2 хамтдаа хагас жилийг туулсан ч зөвхөн биенийхээ гарыг л хөтөлдөг байлаа. Биенээ гэсэн сэтгэл асар их байсан ч яагаад ч юм хөндий л байдаг. Дуулж хөөрч шаагилдсаар өдөр өнгөрч, үдэш нь бид бүжгэлцгээж хонхны баяр маань үнэхэр сайхан болж өнгөрөв. Өдөр хоног өнгөрсөөр тэрний минь явах өдөр ойртсоор. 16 насны минь төрсөн өдрөөр хамт байна гэж надад амласан. Төрсөн өдөр маань ойртож догдолж байсан ч маргааш нь ганцаараа үлдэнэ гэхэд хааяа гуниг төрөх шиг. Анхны минь үнсэлт тэр минь байгаасай гэсэн хүсэл надад их байв. Гэхдээ яаж, тэр их бүрэг.
Энэ сайхан дурсгалт өдрөө ямар даашинж өмсөхөө өдөржин дэлгүүрээр явж сонголоо. Найзууд маань улаан сарнайгаар ширээгээ дүүргэсэн, оргилуун дарстай, 16 лаатай амттай бялуу тависан тансаг орчинд угтаж авлаа. Гэрийнхэн маань байсан болоод ч тэр үүү тэр минь надад нэг л ойртож чадахгүй байлаа. Найзууд маань ч хөгжилдөж хэзээ ч мартагдахааргүй 16 насны минь төрсөн өдөр үнэхээр сайхан болж өнгөрлөө.Үдэш нь бүгд л салж ядан гэр гэрийн зүг явцгааж, би ч хурдан л түүнтэйгээ үлдмээр санагдаж байв. Хамтдаа байх хугацаагаа уртасгах гэсэн юм шиг хөтлөлцөн удаан гэгч нь намайг хүргэж өгхөөр алхана. " Би чамайг сананадаа " гэхээс өөр зүйл хэлж чадахгүй явсаар гэрийн гадаа ирсэн байв. Гэртээ орж чадахгүй хорогдон зогсоход нэг л зүйлийг би маш их хүс ч байв. Би чамаас нэг зүйл гуйж болхуу гэж асуутал " Мэдээж, бололгүй яахав чиний төрсөн өдөр дуусаагүй байна" гэж тэр минь аяархан хэлэв. Нэг сайхан гүнзгий амьсгаа аваад, гараа чанга атган, нүдээ анин, зүрхээ чангалаад хэлсэн хоёрхон үг маань " kiss me"
tegeed yasan be
ReplyDeleteхарин тийн тгд яасна гүйцээ л дээ
ReplyDelete