Хайр
Чин зүрхэндээ чамайг үгүйлнэ
Чанга тэврэн үнсэхийг чинь хүлээнэ
Чи минь харин дэргэд минь алга
Чамд өгсөн хайраа би тэнгэрийн одтой зүйрлэдэг
Чамд хайртайгаа хэлэхэд тэнгэрийн од нэгээр нэмэгддэг
Чамаараа би гайхуулмаар байна
Чанга тэврэн үнсмээр байна
Чамд хайртайгаа хэлмээр байна
Чамд итгэхдээ нууцаа би дэлгэдэг
Чамд гомдохдоо нулимсаа би унагадаг
Чамайг ширтэхдээ орчлонг би умартдаг
Чамайг харсан нүдээ би анихгүй
Чамайг үнссэн уруулаа би арчихгүй
Чамайг хайрласан хайраа би хуурахгүй
Чамайг л хайрлах гэж тоост орчлонд төрсөн юм би
( Орчлон сургууль 6б ангийн сурагч Б.Энхпүрэв 2009 )
No comments:
Post a Comment