Хэнд ч хэлж зүрхэлдэггүй зүйлээ зөвхөн энд шивнэе.

Өсвөр насныханд зориулав.

Wednesday, November 16, 2011

Дурласан Би

Дурласан би
 Ухаан алдатдаа бүр, 
   Унаж үхтэлээ дурласан!
      Хар багаасаа дурласан, 
        Хайрласан бүсгүйчүүд маань одноос олон!
         Зөрж өнгөрсөн бүсгүй бүхнийг эргэж хардаг би
           Зүрх минь минийх биш-Тэднийх!
         Хаврын салхи шиг ариухан охидод ч
      Хал үзсэн ахимаг авгайд ч 
   Хамаг цогцсоороо дурлаж үзсэн 
Хаашдаа ч дурлах болно, би
 Тэнгэр шиг уудам дурлахсан гэж
   Тэнгис шиг гүн дурлахсан гэж
     Тэнүүлч албин салхи шиг чөлөөтэй дурлахсан гэж
       Тэгээд бас он жилүүд шиг мөнх дурлахсан гэж
      Эгэл биеэ элээж ч үзлээ, бүрэлдүүлж ч явлаа
    Энэхүү орчлон миний хувьд дурлалаас бүтэж, дурлалаас эхэлсэн
Эцсийн мөчдөө би дурлалтайгаа одно!

                                        ( О.Дашбалбар )

No comments:

Post a Comment


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More