Хэнд ч хэлж зүрхэлдэггүй зүйлээ зөвхөн энд шивнэе.

Өсвөр насныханд зориулав.

Thursday, November 3, 2011

Хөвгүүдээ гэж.....

Дунд ангид байсан санагдаж байна 6р анги байсан байхаа. Манай зэргэлдээ 62бүлгийн охидуудтай  бид огтхон ч таардаггүй, үргэлж бие бие рүүгээ муухай харна. Аан харин эсрэгээрээ  хөвгүүд нь биднийг шохоорхож гүйцгээдэг байлаа. Манай анги сургуулийн нэг давхарт байдаг яг төв хаалганы хажууд тэгээд бас хөшиггүй гэж байгаа. Урлагийн үзлэг болох гээд л орой болгон хичээлээ тараад бэлддэг. Бусад ангиудын хичээл нь тараад л 62-нхан хамгийн сүүлд гарч ирээд л төв хаалганы шатан дээр 5,6-уулаа овоороод л
бид нарын бүжгээ бэлдэж байгааг хараад зогсчино. Бид тэд нарын харж байгааг мэдчээд л улам лаг бүжиглээд л дор бүрнээ өөрсдийгөө мундаг харагдуулах гээд л хичээж гардаг байж билээ. Тэд нарын нэг нь болох М гэдэг хүүхэд намайг өдөөд л, надтай үерхэх гээд л, өдөр болгон хичээл тарахаар найзуудтайгаа хүлээгээд байж байдаг. Би гэдэг ичимхий гэж жигтэйхэн, тэгэхээр тэр өөр арга хэрэглэхээр шийдсэн бололтой. Миний Б гэдэг найз охины гэрийн утсыг нь аваад  тэр 2 орой болгон утсаар ярина. Маргааш нь Б анги дээр ирээд М тэгсэн ингэсэн чамайг тэгж байна лээ, чи үерхчихээч дээ гээд л өдөр болгон хэлнэ, надаас янз бүрийн асуулт асуулгана хариулт нь аймаар удаж байж маргааш орой очдог хэхэ. Хэсэг хугацаанд ингэж явж байгаад чимээгүй болчив. Би ч гэсэн анзаарахаа больчихож. Гэтэл юу болсон гээч нөгөө 2 чинь үерхэж байдаг байгаа. Инээдтэй ч юм шиг эрэгтэй нь надтай холбогдох гээд л найз охиноор маань ятгуулаад л, найз охин маань бид 2-г нийлүүлчих санаатай гүйгээд л байсан эцэс сүүлд нь тэр 2 маань орой болгон утсаар ярьсаар байгаад биендээ дассан юм шиг байгаа юм. Тэгээд тэр 2 бараг хоёр жил үерхсэн. Үнэхээр сайхан дурсамжтай түүх шүү.

1 comment:


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More