Анх бид биесээ харсан мөчид дэлхий эргэхээ больж цаг хугацаа зогсох мэт. Түүний минь энхрий харц, булбарай гар, горхи адил тунгалаг царай, намрын навчис мэт шаргал үс, хөх тэнгэр шиг цэнхэр нүд нь яг л намайг ховсдох мэт. Энэ хорвоо дээр чамайгаа л хайрлах гэж би төрсөн санагдана.
Чамтайгаа хамт зугаалахад салхи хүртэл чамд минь уянгалаг аяз тоглож өгч, бүрхэг тэнгэр цэлмэж нар чиний төлөө мандах шиг, цангинасан сайхан инээдэнд чинь шувууд сэрж, модод мишээж, алхах бүрт чинь модод шаргал навчисаа гөвж замыг чинь гэрэлтүүлнэ. Хүнээс чи гараагүй ээ тэнгэрээс л унасан байх гэмээр. Тэнгэрийн элч сахиусан тэнгэр гэж байдаг бол чи минь л яг мөн. Өглөө бүр алтан нар гийж биднийг төөнөдөг шиг, өглөө бүр чамтайгаа сэрэх минь миний сэтгэлийг дулаацуулж, би ямар их азтай хүн бэ гэдгийг минь мэдрүүлнэ. Энэ хорвоо дэлхий дээр бид л буй мэт
Эргэх цаг хугацаа бидний л төлөө мэт
Эрээн бараан энэ орчлонгийн өнгө
Эгэл биш нэг л хайрын өнгөөр тодорно
Цээжин доторх бяцхан зүрх минь
Цаг ямагт догдлон лугшина
Хайрын галаар шатсан зүрх минь
Хамаг биеийг минь халуу шатаана
Дэлхий тэнхлэгээ эргүүлэх шиг юу болох нь энэ вэ? Үгүй дээ, үгүй нархан минь намайг битий орхиоч дээ. Чамайг хайрлах хайр минь зовоогоо юу. Анхны учирлаа санаач, хамтдаа байсан мөчүүдээ бодооч юунд намайгаа орхино вэ?
Чиний үгүйд би хэн ч биш
Чиний үгүйд хорвоо эзгүй мэт
Салхины чимээ сонсогдохгүй байна
Сарны гэрэл тодрохгүй байна
Модод хүртэл мишээхгүй
Шувуудын жиргээн ч үгүй
Бүгдийг чи авчирсан шигээ
Бүгдийг нь чи дагуулаад явжээ
Тэнгэрийн цэцэг минь
Тэнгэрээс чи ирсэн шигээ
Жигүүрээ дэлгэн буцлаа гэжүү
Жинхэнэ хайр байгаагүй юму
Хайраар шатаж байсан зүрх маань
Хэний төлөө цохилох болж байна
Зүрхний минь цохилт удааширч сэтгэл минь даарч байна. Яагаад энэ бүхэн болж байгаам бэ? яагаад яагаад... хариулах хэн нэгэн байна уу? гэж би чанга дуугаар ориллоо. Гэтэл гэнэтхэн яг л тэнгэрийн цэцгийн минь хоолой шиг цээлхэн нэгэн хоолой аяарханаар "хонгор минь" гэх сонсогдов. Орхигдсон хайраасаа болж би солиорч байх шиг байна. Намайг орхиод ниссэн шүү дээ хэмээн чанга дуугаар бахиртал "Хонгор минь би чинь энд байна хаашаа ч нисээгүй ганцхан чинийхээ хажууд байна. Одоо сэрэх болоогүй юу? Хар дараа юу" гэсээр нар шиг халуун биеэрээ хөрж хөлөрсөн биеийг минь төөнөн тэвэрлээ. Тэнгэрийн цэцэг минь чи минь мөн гэж үү? дөнгөж сая намайг тэвэрлээ гэжүү энэ үнэн үү? Тэр минь инээмсэглэсээр өөрийнхө уруулын амттай адил халуун балтай цай барисаар ирлээ.
Ямар урт шөнө байваа. Бурхан минь гэж...Миний амьдралын хамгийн аймшигтай, зүрхгүй юм шиг, тамд унасан юм шиг мөч урд шөнийн хар дарсан зүүд л байлаа.
tengeriin tsetseg gej ner n ih taalagdlaa. jaahan towchhon bolsiim shig sanagdjeen.gehdee goy yumaa setgel dogdolj bnashd
ReplyDelete