Хэнд ч хэлж зүрхэлдэггүй зүйлээ зөвхөн энд шивнэе.

Өсвөр насныханд зориулав.

Wednesday, November 16, 2011

Сэтгэлд хурсан шивнэээ


Ерөөсөө хайрлаж дурлахгүй явснаас хэн нэгэнд дурлаад хаягдсан нь дээр.              
                                                                                                                        ( Альферд Теннисон )
Дуулим энэхэн орчлонд хүн болж төрснөөс хойш
Дурлал дарс хоёргүйгээр насыг элээвэл нүгэлтэй
Мөнгөн сартай орчлонг цөмөөрөө орхидогоос хойш
Мөнхрөх эсэхдээ эргэлзэж суух нь илүү ажил гэлтэй                        ( Омар Хайям )

                                                                             Ерөөсөө хайрлаж дурлахгүй явснаас
                                                                                 хэн нэгэнд дурлаад хаягдсан нь дээр.                                                                                                                           ( Альферд Теннисон )
Сайхан бүсгүйн зүрхэнд эрсийн сэтгэл чуулдаг
Сая ханилсан амрагт нь хармын үүлс хурдаг 
Шал согтуу орчлонг уйлуулж одохын цагт 
Шарил дээр нь хүртэл сүнсний цуглаан болдог юмаа.
                                                                    
   Хайр хэмээх тамын энэ хөгжим өвгөдийн 
                                                                       зүрхийг ч бүжиглүүлж чадна.           ( Кнут Гамсун )

Аз жаргалаар дүүрэн хайр дурлалыг амталж үзээгүй
хүмүүс гэгээн хайр байдаггүй гэж ярьдаг. Энэхүү итгэл
үнэмшил тэдэнд хялбархан амьдарч, зовлонгүй үхэхэд 
туслах юмдаа.                         ( Вилава Шимпорска)  

Гоо охидод дурлахын жаргал зовлон байдгийм
Гологдоод шаналахын зовлон жаргал байдгийм
Яруу найрагчийн зүрх хайрын төлөө ноцож 
Ялдам тэр бүсгүйчүүлд хаягдахын тоогоор шүлэглэдэг юмаа.
( С.Очиртөмөр )

Хайртай хүнтэйгээ хувь заяаны эрхээр учирваас
үхлийн тухай ч мартдаг.           ( Нагиб Махфуз ) 

Сархад хийсэн сав согтсон гэж сонсоогүй
Дурлал амссан зүрх ханасан гэж дуулаагүй.  
( Б.Явуухулан ) 



No comments:

Post a Comment


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More