Зүсийг чинь хараагүй ч гэсэн
Зүрх сэтгэл минь догдлоод байх юм
Зүгээр л чамайг хайрламаар байна гэж
Зүрх минь чанга дуулах юм
Дүрийг чинь хараагүй ч гэсэн
Догдлоод байх юм миний сэтгэл
Дэргэд минь үгүйг чинь бодохоор
Доголон нулимс хааяахан унах юм
Талын цэцэг шиг танхилхан бие минь
Тааж мэдэшгүй чамаас хол ч
Тааж мэдэшгүй чамаас хол ч
Эрвээхэйн далавч шиг эмзэгхэн сэтгэл минь
Хөгжмийн аяс шиг хөглөгдөн ирсэн
Хоолойг чинь дагаад явжээ
Хоолойг чинь дагаад явжээ
Сүүдрийг чинь ч хараагүй ч байж
Сэтгэлдээ дүрийг чинь зурж сууна
Зүсийг чинь ч хараагүй байж
Зүгээр л чамайг хайрлан сууна
No comments:
Post a Comment