Хэнд ч хэлж зүрхэлдэггүй зүйлээ зөвхөн энд шивнэе.

Өсвөр насныханд зориулав.

Monday, October 31, 2011

Анхны болзоо






Болзоонд явах сайхан шүүү. Анхны болзоо маань ямар байсныг сэтгэл минь хэр их хөдөлсөн, таалагдсан эсэхийг одоо санахгүй юм. Магадгүй санахгүй байгаа нь сэтгэл догдлуулсан сайхан зүйлсүүд болоогүй болоод л тэр биз.

Харин таалагддаг хүнтэйгээ болзох тэр бол ёстой үгээр хэлэхийн аргагүй сайхан зүйл. Түүнтэй хамт байх цаг мөч бүхэн, хамт алхсан газар, ярилцсан зүйлс, хамтдаа идсэн хоол, түүний минь ярьсан зүйлс, бие биедээ ойртож ядан шүргэлцэн алхах, гарыг нь чанга атгаад хөтлөх хүсэл эрмэлзэл, түүндээ таалагдахааргүй буруу зүйл хэлчихвий гэсэндээ  хэлэх үг бүрээ цэгнэх энэхэн мөч бүрийг хэн ч хэзээ ч юу ч орлож чадахгүй билээ. Болзоондоо явах гэж яарсан миний сэтгэл аль хэдийнээ түүн дээрээ оччихсон. Гэтэл надад асуудал гарч байгаа юм даа, юу гээч ? чамд ч тохиолддог гэдэгт мөрийцсөн ч яахав хэхэ ... Хэдэн цагийн турш толины өмнө бүх хувцасаа өмсөж үзнэ. Хувцас, сүрчиг, үс гэзэг, уулзсан даруйдаа юу гэж хэлэх, юуны талаар ярилцах вэ, намайг үнсэх болов уу гээд л толгой дотор асар том үйлдвэр ажиллаж байгаамдаа. Эргээд дурсахад яаж мунгинаж бас догдолж байсан маань үнэхээр хөөрхөн шүүүү.
Харин чамд юу тохиолдож байсан бэ?  Сайхан дурсамжаасаа дэлгээрэй

1 comment:


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More