Би одоо 20 настай. 4, 5 удаа урт богино хугацаагаар найзтай байж үзсэн. Гэхдээ би анхны үерхэлээ бодохоор яагаад ч юм сайхан санагддаг. Бас яг үерхэл гэж хэлэхэд хэцүү л дээ. Яагаад гэвэл тэр намайг үерхье, гээгүй, би ч санал тавиагүй. Зүгээр л уулздаг, хамт хэдэн удаа кино үзэж, бас найзуудтай нь танилцаж хааяа уулзалддаг байсан. За би бүр эхнээс нь ярья , тэхэд би яг 14 хүрэх гэж байсан, зуны амралтаар зуслан яваад танилцсан л даа. Эхлээд тэр намайг биш, би түүнийг олж харсан, олж харсан ч гэж дээ, манай найз охин энэ давгүй банди байгаа биз гэхээр нь харсан чинь надад бас таалагдсан. Тэр өндөрдүү, волейбол тоглодог, цэвэрхэн цайвар бор царайтай, томдуу нүдтэй, шулуухан хамартай, инээхээр их хөөрхөн болчихдог байлаа. Ихэнхдээ биеийн тамирын гоё хөх хувцастай явж байдаг болохоор нь манай найз охин бид 2 “Цэнхээ” гээд нэр өгчихсөн юм. Нэрийг нь мэдэхгүй байсан болохоор. Тэгээд дараахан нь танилцаад бид нар хөзөр тоглодог боллоо. Тэгсэн чинь надад талтай мэдрэгдээд л, намайг хожуулах гээд өөрөө албаар хожигдоод, өөрийнхөө сайн хөзрийг надад сэмхэн атгуулаад л, чихэр шоко өгдөг боллоо. Би ч бас баярлаад аль болох уулзах шалтаг гаргадаг байсан. Ингээд зуслангаас явахдаа утсаа солилцож, бас уулзаж надад ном өгөхөөр тохирлоо. Хотод ирээд би гэрээ зааж өгөөд орцонд баахан л элдвийн юм ярьж зогсдог байсан. Тэр надаас яг нэг ангиар дээр болохоор надад бүр асуух юм олдохгүй болохоор хичээлээ хааяа заалгадаг, зарим гэрийн даалгавраа хийлгэдэг байсан. Олон цагаар юм ярьж зогсдог, эсвэл бүүр нэгдүгээр хороололд байдаг найзынх руу нь хамт очдог байлаа, азаар манайх хамаатны миний үеийн охинтой айл тэр найзынхтай нь нэг байр байж таараад, би тэр хамаатныхаа охинтой их найзалдаг боллоо. Бас хоёулахнаа кино ч хэдэн удаа үзсэн. Манай эгч намайг хүүхэдтэй үерхээд байгаамуу гэхээр нь тийн гэчихсэн. Харин тэр ерөөсөө өөрсдийнхөө тухай ярьдаггүй байсаар хавар болж сургууль тарахад уулзах шалтгаан олдохоо байсан ч юм уу нэг л мэдэхэд түүнтэй уулзаагүй зөндөө удсанаа нэг өдөр анзаарч билээ. Би бас шийдтэй юм хэлэхгүй, би дихэнхдээ уулзах шалтаг олдог байсан болохоор жоохон бардам зан хөдлөөд тэгсхийгээд л холбоо тасарчихсан. Ямар ч байсанбид хоёр 9 сар гаруй уулздаг л байсан юм даа. Энэ үерхэл мөн байсан болов уу? Гэхдээ тэр намайг үнсээч үгүй, хамгийн их үйл явдал болсон нь миний гараас хөтлөөд явдаг байсан. Одоо нэг тааралдвал тэр үед би тэрний хувьд хэн байснаа асуух юмсан гэж хааяа л, бараг жилд хоёр гурван удаа л боддог. Миний хувьд тэр бол үерхэл мөн байсан.
Хэнд ч хэлж зүрхэлдэггүй зүйлээ зөвхөн энд шивнэе.
Өсвөр насныханд зориулав.
Tuesday, December 13, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment